#Тойрог1 мин унших
“OPEN PARLIAMENT-ЗҮҮН БҮС” оюутны дадлагажих хөтөлбөр эхэллээ

Одоохон...
#Тойрог1 мин унших

Хөтөлбөрт шалгарсан оюутнууд өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд уг бүсээс сонгогдсон гишүүдийн ажлын албанд тэтгэлэгтэй дадлага хийх юм.
Энэ хүрээнд оюутнууд парламентын үйл ажиллагаатай танилцах төдийгүй мэргэжлийн чиглэлээр оролцож, бүс нутагтаа чиглэсэн бүтээлч санал санаачилга гарган хэрэгжүүлнэ. Мөн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтуудад хамрагдана.

Ийнхүү Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагаанд оюутан залуусын мэдлэг, оролцоог хангаж, тэднийг тэтгэлэгтэй дадлагажуулснаар орон нутгийн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж, Зүүн бүсийн хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж буй.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн харьяалалтай 110 гаруй оюутан залуус уг хөтөлбөрт материалаа ирүүлсэнээс 30 оюутан шалгарсан.
Хоёр шатны сонгон шалгаруулалтыг амжилттай давж тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн ажлын гараагаа эхлүүлж буй оюутан залуустаа амжилт хүсье!


