Үйл явдал1 мин унших
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулж буй Эх орончдын өдөрт зориулсан баярын хуралд оролцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Мягмарсүрэнгийн Бадамсүрэн их жанжны өлгий нутаг Сүхбаатар аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулж буй Эх орончдын өдөрт зориулсан баярын хуралд оролцож байна.
Тэрбээр “Энэ өдөр бол зөвхөн намын ойн баяр биш эх орондоо хайртай хүн бүрийн өвөг дээдсээрээ бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үедээ таниулан сурталчлах ёстой түүхэн өдөр юм.

Ардын хувьсгалын “Анхны-7”-гийн дөрөв нь манай Сэцэн хан аймгийн зоригт хөвгүүд байсан төдийгүй эрх, чөлөө тусгаар тогтнолын төлөөх үе үеийн үйл хэрэгт Зүүн бүсийн залуус манлайлж ирсэн түүхтэй.

Монгол малын махыг Евроазийн зах зээлд татваргүйгээр экспортлох түүхэн шийдвэрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, УИХ соёрхон батлаад буй. Цаашид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд малын түүхий эд, ноос ноолуур, арьс ширийг үнэд оруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг дэмжихэд анхаарч ажиллана” гэв.