#Тойрог1 мин унших
Хүн амын эрүүл мэндийг хамгаалж буй эмч, сувилагч Та бүхний үйлс өөдрөг байх болтугай

Зүүн бүс
Одоохон...
#Тойрог1 мин унших

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Д.Аюурбунийн хамт мэндчилгээ дэвшүүлж, төрийн одон медалиар шагнагдсан сайчууддаа шагналыг нь гардууллаа.
Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Өнөөдөр Монгол Улс 12 мянга орчим сувилагчтай. Хүн амын Эрүүл мэндийг хамгаалж буй эмч, сувилагч та бүхний үйлс өөдрөг байх болтугай.




