#Тойрог1 мин унших
Татварын багц хуулийг шинэчлэхэд идэвхийлэн ажиллахыг хүслээ

Одоохон...
#Тойрог1 мин унших

“Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөлд Татварын багц хуулийн төслийн танилцуулга хүргэж, талуудын саналыг хүлээн авлаа.
Аймгийн Татварын хэлтэс, ААН, Бизнес эрхлэгчдийн зүгээс орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа уламжилж, хуулийн төсөлд тусгагдсан онцлог зүйл заалтыг тодруулж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авлаа. Тэд цаашид хуулийг амьдруулж буй гол гол заалтуудаа хасуулалгүйгээр УИХ-ын чуулганаар амжилттай батлуулахад тойргийн гишүүдийг идэвхийлэн ажиллахыг хүслээ.
Мөн уулзалтын үеэр Зөвшөөрлийн тухай, Тамхины тухай, УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албатай холбоотой танилцуулга хийлээ.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас шинэ оны өмнөхөн Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан тус хуулийн шинэчлэл иргэн бүрийн халаас, ААН бүрийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болно гэж үзэж буй юм.
