#Коммент2 мин унших
М.Бадамсүрэн: Монголын төрөөс олон жилийн турш шаардсан "Тамын 50" буюу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам шинэчлэлийн ажил эхлэхээр боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэ асуудлыг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ төсөлт ажлыг үр дүнгүй болгосон бүх шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах асуудлыг удаа дараа хууль, хяналтын байгууллагуудад хандсаар ирсэн байдаг.
Монголын төрөөс Зүүн бүсийн иргэд, тэр дундаа Дорнодчуудын олон жилийн турш шаардсан ирсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн эвдэртэй 50 км замыг шинэчлэх ажил хэрэгжиж эхлэх нь.

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид УИХ-аас батлан хэрэгжүүлж буй тус замын ажлын хэрэгжилтэд захиалагчийн болон техник технологийн хяналт хэрхэн тавьж буйтай танилцаж, тухай бүр иргэддээ мэдээлж ажиллах болно. Олон иргэний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан энэ замыг шинэчлэхээр болж буй нь сайн хэдий ч 2013-2014 онд чанаргүй гүйцэтгэсэн компани болон санхүүжилтийг олгосон Зам, тээврийн яам, холбогдох байгууллагын албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцуулах бидний удаа дараагийн хүсэлт шийдвэрлэгдээгүйд харин туйлын харамсалтай байна" гэв.