Үйл явдал1 мин унших
Хойд бүсийн хавдарын эрт илрүүлгийн төв нээгдлээ

2025 оны 4 дүгээр сарын 30-нд Монгол Улсын Засгийн газраас Булган аймагт зохион байгуулсан бүсийн чуулганаар хойд бүсийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Батлут нарын зүгээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа Эрдэнэт медикал эмнэлгийг хойд бүсийн хавдарын төв болгох санал гаргасныг Засгийн газраас дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ, Монголд ганц ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, нийслэл хотруу чиглэсэн урсгалыг зогсоох талаар Ерөнхий сайд Г.Занданшатар шийдвэр гаргаж богино хугацаанд хойд бүсийн хавдрын төвийн үйл ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна. Миний бие 2022 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод Хавдрын эрт илрүүлгийн төвийг санаачлан байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношлогоог цаг алдалгүй хийх боломжтой болсон. Мөн Хөвсгөл аймгийн 23 сум, хөдөөгийн 88 багт эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлж үр дүнгээ өгч байна. Цаашид Хөвсгөлийн хавдрын эрт илрүүлгийн төвийг Эрдэнэт медикал эмнэлэгтэй уялдуулж, цахимаар мэдээлэл солилцдог, цаг алдалгүй шилжүүлдэг, яаралтай үед телемедицин буюу алсын зайн төхнологи ашиглан зөвлөгөө өгч, мэс засал хийдэг болоход анхаарч ажиллана.
Хорт хавдрын эрт илрүүлгийн хувь нэмэгдэнэ
Хүн амын дундаж наслалт уртасна
Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулна.
Орон нутагт хорт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлнэ
ЭМДС-ын санхүүжилт, эдийн засгийн үр ашигтай байдал үүснэ
Хувь хүн, гэр бүл, нийгэмд ирэх санхүүгийн дарамт буурч, иргэдийн амьдарлын чанар сайжирна.


