Тус аймагт орон нутгийн төсвийн дэмжлэгээр хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн дугуйлан, сургалтыг тогтмол зохион байгуулж буй нь улсад жишиг болохуйц сайн туршлага бөгөөд энэхүү сайн туршлагад тулгуурлан хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаараа онцлог болж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нар оролцож, санал бодлоо хуваалцаж байна. Мөн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, “Хүүхэд – Эрдэнэ” төслийн зохицуулагч Д.Ундраа, “Хүн болох багаасаа” төслийн байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Бүжин, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.
Эх сурвалж: