Онцлох мэдээ1 мин унших
Хүүхдийн хөгжлийн хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тавив.
Хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл 5 бүлэг, 20 зүйлтэйг тэрбээр танилцуулав.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
