Эцэг эхчүүд бид үр хүүхэддээ өөрийгөө нээж, тань мэдэхэд нь, цаашлаад ямар мэргэжилтэй, нийгмийн байр суурьтай, хүсэл тэмүүлэл, амбицтай болохоо аль болох эрт илрүүлэхэд нь тусалж олон секц, дугуйланд хамруулахыг хичээдэг. Зарим нь чадаж яваа ч дийлэнх нь хүсэл төдий байсаар.
Монгол Улс маань ч Хүн төвтэй нийгмийг цогцоож “Хүүхэд нэгдүгээрт” зарчмыг баримталдаг болж байна. Яахын аргагүй эх орны ирээдүй, эзэд, итгэл найдвар, үргэлжлэл болсон хүүхдийн асуудлыг чухалчлах ч ёстой юм.
Өнөөдөр бид хүүхдийн асуудлыг Хүүхэд хамгааллын тухай болон, Хүүхдийн эрхийн тухай хуулиар зохицуулж байна. Анх 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж 2016 онд шинэчилж, өнгөрсөн жил Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан.
Хүүхдээ хөгжүүлэх хүсэлтэй ч боломж, бололцоогүй, энэ талын ойлголтгүй, магадгүй залхуу эцэг эхчүүдэд төр нь, орон нутаг нь туслаад, хамтраад хөгжсөн ирээдүйг бий болгох боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхэд хөгжүүлэх үйл хэрэгт томчууд бид гол үүргийг хүлээнэ. Үүнийг нийтээрээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлого болгон хуульчлах нь зүйтэй гэсэн үзэл баримтлал уг хуулийн амин сүнс юм.
Манай улсын хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхдүүд бүрдүүлдэг бөгөөд 1,6 сая иргэний хөгжлийн асуудал хөндөгдөж байна. Уг хууль батлагдсанаар хичээлээс гадуурх
Эх сурвалж: