Үйл явдал1 мин унших
М.Бадамсүрэн: Хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхдийнхээ боловсролд зориулахыг эцэг, эхчүүддээ уриалж байна!

Одоохон...
Үйл явдал1 мин унших

М.Бадамсүрэн: 20 мянган төгрөгийг эцэг эхчүүд, 30 мянгыг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, жилдээ Дорнод аймгийнхаа 9000 хүүхдийг өөрийнх нь сонирхсон секц, дугуйланд явах боломжоор хангадаг байлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөс 20 мянгыг нь хүүхдийнхээ хөгжилд ингэж бодитоор зарцуулдаг байсан. Үр дүнгээс дурдахад, саяхан манай Дорнодын багачууд хөл бөмбөгийн Улсын аварга баг боллоо.
Удахгүй Хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ. Хөгжлийн түвшнээр хаана явж байгаагаас үл хамааран аливаа улс орон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууддаа зориулсан халамж, дэмжлэг үзүүлдэг. Харин хөдөлмөрийн насныханд нь хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлэх бодлогыг төрөөс нь маш сайн анхаардаг.