#Тойрог1 мин унших
Р.Сэддорж: Сумдын соёлын төвийн ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хангалтгүй түвшинд байна

Одоохон...
#Тойрог1 мин унших

Соёлын төвүүд бол орон нутгийн оюуны дархлаа, өв соёлыг түгээгч хамгийн чухал байгууллагуудын нэг. Гэвч өнөөдөр сумдын соёлын төвийн ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хангамж хангалтгүй түвшинд байна. Иймд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна!
-Соёлын салбарын ажилчдын цалинг шат дараатай нэмэгдүүлэх
-Орон нутагт ажиллаж буй соёлын ажилтнуудад нэмэгдэл, урамшууллын тогтолцоо бий болгох
-Нийгмийн баталгааг сайжруулах (орон сууц, эрүүл мэнд, сургалт хөгжил)
-Соёлын төвүүдийн санхүүжилт, үйл ажиллагааг тогтвортой дэмжих.
Цалин нь амьдралд хүрэлцэхгүй,Нийгмийн баталгаа сул,гэсэн ч тэд соёлоо орхихгүй,#Сэтгэлээрээ зүтгэсээр байна. Сумдын Соёлын төвийн үйл ажиллагаа болон, ажилчдыг нь бодлогоор дэмжих цаг үе зайлшгүй шаардлагатай болжээ! Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Соёлын төвийн номын санч Э.Оюунханд уулзалтын үеэр ийн ярилаа. Ер нь сум болгонд энэ асуудал яригддаг!