Үйл явдал2 мин унших
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн эвдрэлтэй 50,0 км автозамыг шинэчлэх ажил эхэллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэхүү автозамын төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эхэлсэн боловч дуусгаж чадаагүй, олон жил гацсан, хөрөнгө оруулалтын асуудлыг дахин шийдвэрлэж чадсан цөөн төслүүдийн нэг юм.
Энэхүү замыг 2013-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт баригдсан улсын чанартай автозамын зарим хэсгийн барилгын ажил нь чанар, стандартын шаардлага хангаагүйн улмаас энэхүү авто замын төслийг Улсын комисс ашиглалтад хүлээн авалгүй өнөөдрийг хүрсэн.

УИХ-аар хэлэлцэн баталсан Дэлхийн банкны 59,0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих энэхүү ажлын гүйцэтгэгчээр өмнөд хөршийн компани, техник, технологийн хяналтын зөвлөхөөр Өмнөд Солонгосын компани ажиллахаар болсон байна.
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид УИХ-аас батлан хэрэгжүүлж буй тус замын ажлын хэрэгжилтэд захиалагчийн болон техник технологийн хяналт хэрхэн тавьж буйтай танилцаж, тухай бүрт иргэддээ мэдээлж ажиллана хэмжээн М.Бадамсүрэн тодотгов.



