Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Сүүлийн 10 жилийн турш хэрэглээний үнийн өсөлтийг дундаж бодит орлого гүйцэж чадахгүй байна!

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдад Аймгийн ИТХ-ын дарга н.Энхболдын хамт ажиллалаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар н.Нэргүй, Гавьяат аграномич н.Болдбаатар болон тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Энэ уулзалтуудаас үүдэж танаас асуулт асууя.

Дундаж орлоготой, татвар төлөгч өрхүүд нийгмийн халамжид хамрагддаггүй хэрнээ ипотекийн зээл, эрүүл мэнд, орон сууцны зардлын дарамтад давхар өртдөг. Жаргалант сум нь Монгол Улсын төмсний 60-аас доогүй хувийг хангадаг хэрнээ ган гачиг, дээрээс нь менежментийн алдаа төрийн буруу бодлогоос болоод маш хүнд байдалтай байна.

Томоохон ААН-үүдэд зээл чөлөөтэй олддог хэрнээ дундаж буюу бага га талбайд тариалан эрхлэгчдэд зээл олддоггүй. Дундаж давхарга болсон иргэдэд төрийн бодлого очихгүй байна.

С.Эрдэнэболд: Сүүлийн 10 жилийн турш хэрэглээний үнийн өсөлтийг дундаж бодит орлого гүйцэж чадахгүй байна!

Мөн малчид хоорондын маргааны асуудал их үүсдэг. Амь насанд заналхийлж, адуу малыг нь бууддаг, эхнээсээ шорон оронд явдаг асуудлуудын цаад зангилаа нь төрийн бодлогын алдаа юм. Өөрөөр хэлбэл шударгаар хөдөлмөрлөх гээд, бизнес хийх гэхээр хуулийн хийдэл хийгээд гарц нь тодорхойгүй байдлаас болж иргэд хохирогч болж хувирдаг.

Сүүлийн 10 жилийн турш хэрэглээний үнийн өсөлтийг дундаж бодит орлого гүйцэж чадахгүй байна. Таны тэргүүлж буй Засгийн газар бага, дунд орлоготой өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, инцляцын дарамтаас хамгаалах талаар ямар бодлого баримтлах вэ?

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009