#Тойрог1 мин унших

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Өнөөдөр Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орж байна. Хуучнаар яслийн барилгыг буулгаад 120 ортой ясли барих төслийг тойргийн гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын хамт 2024 оны улсын төсөвт 3,1 тэрбум төгрөгийг тусгуулж уг ажил эхэлж байв.

Анх 2020 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар ажиллах үеэр их засвар яригдаж байсан бол 2023.03.01-ний өдөр УИХ-ын гишүүний хувиар Яслийн ажилтнуудтай уулзаж, барилгыг шинэчлэхэд санаачилгатай ажиллахаа мэдэгдэж байв.

Улмаар эрх зүйн хүрээнд яслийн статус цуцлагдаж өнөөдөр Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн барилгын зургийг “ДИ БИ ТИ” ХХК зохиосон бол “СИ ЭЙЧ БИ” ХХК гүйцэтгэжээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Хэрлэн сумын хүүхдийн ясли анх 1960 оны 12 дугаар сард Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хэнтий аймгийн 1-р Ясли нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед 65 хүүхэдтэй, өлгий, мөлхөө, ахлах гэсэн 3 бүлэгтэй 19 ажилтантай ажиллаж эхлэж байв. Сүүлийн 5  жилд аймгийн хэмжээнд 20 гаруй өргөтгөл, шинэ цэцэрлэг, Хэрлэн сумын 1, 3, 5-р цэцэрлэгийн өргөтгөлийг хийгээд байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013