Байр суурь1 мин унших
Н.Батсүмбэрэл: Станы орнуудтай хийх хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх нь чухал
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.11.04/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Уг хэлэлцээр хавар орж ирээд буцсан. Казак сайдтай болж байж Казакстаны хэлэлцээр батлагдах ёстой байж. Т.Аубакир сайдад амжилт хүсье!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази руу явуулж буй бодлого маш чухал. Бусад Станы оронд манай иргэд ажиллаж байгааг бодолцож хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхийг захимаар байна.
Яамны ярьж буй ОХУ-ыг ЗХУ байхад нь байгуулсан гэрээг шинэчлэх ёстой юм байна. Энэ ажлаа даруй хийж ажиллаарай. Та бүхэнд амжилт хүсье!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

