#Тойрог1 мин унших

Яйзү хотын дарга Накано Хиромичид “Алтан гадас” одон хүртээлээ

Яйзү хотын дарга Накано Хиромичид “Алтан гадас” одон хүртээлээ

Чингэлтэй дүүрэг болон Япон Улсын Шизуока мужийн олон жилийн хамтын ажиллагаа, Монгол, Японы найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний бодитой хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, Яйзү хотын дарга Накано Хиромичид /2026.05.25/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээлээ.

Чингэлтэй дүүрэг болон Япон Улсын Шизуока мужийн Яйзү хот нь 2018 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш “Найрамдалт харилцаат хот, дүүрэг”-ийн хувиар боловсрол, соёл урлаг, спортын салбарт олон бүтээлч ажлыг тогтвортой хамтран хэрэгжүүлж ирсэн түүхтэй.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: 

Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.

Энэхүү найрамдлын гүүр болж, Монгол Улстай 11 жил, манай Чингэлтэй дүүрэгтэй 8 жилийн хугацаанд тууштай, үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн Яйзү хотын дарга Накано Хиромичи-д гүн талархал илэрхийлье.

Яйзү хотын дарга Накано Хиромичид “Алтан гадас” одон хүртээлээ

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2024
  2. 2023