Байр суурь2 мин унших

П.Батчимэг: Гэр хорооллын 204,670 өрхийн 715 мянган иргэн өвлийг яаж давах нь бүрхэг байна!

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.11.04/-ний өдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

А.Амартүвшин дарга Байнгын хорооны гишүүдэд тараасан материалаа ярьж цаг алдлаа. Үүний оронд шахмал түлш, мидлинг гээд 2 янзын түлшний хор урхаг, иргэдээс ирж буй санал гомдол юунд чиглэж байна, цаашид энэ асуудлыг хэрхэх асуудалд төвлөрөх байлаа. Шахмал түлшний зөөвөрлөлт, тээвэрлэлт түгээлт, борлуулалт, гэр хорооллын цэгүүдийн асуудал, нэн ялангуяа шахмал түлшний чанар асар муу буюу өмхий үнэртэй, хий уугидаг утаа үйлдвэрлэж байгаагаас биш дулаан үйлдвэрлээгүй гэдэг олон олон иргэдийн гомдлыг нийслэлийн удирдлагууд хэрхэн авч үзэж ямар шийдэл гаргаж байгааг асууя.

Танилцуулгаас харахад хэрэв ийм байдлаар явах юм бол Улаанбаатар хотын гэр хорооллын 204,670 өрхийн, 715 мянган хүн амынхаа өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн базаах вэ, өвлийг яаж давах вэ?

Мөн өнгөрсөн хавар утааны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсантай холбогдуулан УИХ-ын 2025 оны 6-р сарын 05-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Нийслэлийн удирдлагуудаас дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд юу хийсэн талаар тодруулахад, албаны хүмүүс хариулт өгч чадсангүй.

Түүний асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Агаарын бохирдолХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009