Үйл явдал1 мин унших
Чингэлтэй дүүрэгт тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулах суурийг тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн удирдлагуудтайгаа хамтран өчигдөр /2025.11.06/ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн уулзалтыг зохион байгууллаа.
Тус дүүрэг нь ХБИ-ийн амьдрах, суралцах, ажиллах орчныг нэмэгдүүлэхийн төлөө ажилласаар байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нарт анхаарах чиглэл хэвээр үргэлжилж байна. Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд эхлүүлсэн туршлага үргэлжилж, шинээр биеэ даасан тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулах суурийг тавьсан нь нэн чухал үйл явдал юм хэмээн Н.Батсүмбэрэл гишүүн тодотгов.
