Үйл явдал1 мин унших

Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг

Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг

Өнөөдөр /2025.12.03/ Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. 

НҮБ-аас энэ өдрийг 1992 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд 2025 оны уриалгыг “Нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан нийгмийг төлөвшүүлье” хэмээн зарласан байна.

Энэхүү уриалга нь хөгжлийн бэрхшээлийг зөвхөн "халамж"-ийн хүрээнд харах бус, сургууль, ажил, үйлчилгээ, хот төлөвлөлт гээд нийгмийн бүхий л орчин хүн бүрт тэгш хүртээмжтэй байх ёстойг сануулж байна.

Үндэсний статистикийн 2024 оны мэдээллээр манай улсад 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс хөдөлмөрийн насны (15–64 нас) 89,594 иргэн байгаа ч ердөө 18% нь буюу 16,175 нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол хөдөлмөр эрхлэлтийн бодит оролцоо, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг харуулсан үзүүлэлт юм.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх үндсэн гурван асуудалд онцгой анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлүүлэх нь чухал гэж харж байна.

Үүнд:

  1. Хүртээмжтэй орчин: Орц, налуу зам, ариун цэврийн өрөө, зам талбай болон мэдээллийн хүртээмжийг "стандарт" болгон мөрдүүлэх;

  2. Ажлын байрны бодит дэмжлэг: Туслах технологи, ажлын байрны тохируулга, уян хатан нөхцөлийг бодлогоор баталгаажуулах.

  3. Оролцоотой шийдвэр гаргалт: Ялгаварлан гадуурхалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоонд тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоог хэвшүүлэх.

Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг.

Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг
Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг
Бэрхшээл иргэнд бус, орчинд нь байдаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009