Үйл явдал1 мин унших
“Хангай Ротери” клубтэй хамтран 20 хүүхдэд зориулалтын тэргэнцэр гардууллаа

Чингэлтэй дүүргийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нийгмийн оролцоог дэмжих, хөдөлгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хангай Ротери” клубтэй хамтран 20 хүүхдэд зориулалтын тэргэнцэр гардууллаа.
Австрали улсаас ирсэн эдгээр тэргэнцэр нь хүүхэд өсөхийн хэрээр хэмжээ болон тохируулгыг нь өөрчлөн ашиглах боломжтойгоороо онцлог бөгөөд хүүхдүүдийн сурч боловсрох, өдөр тутмын хөдөлгөөнийг хөнгөвчлөхөд бодит дэмжлэг болох юм.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, “Хангай Ротери” клубын үүсгэн байгуулагч Т.Уранбилэг нар оролцож, хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог хангахад төр, орон нутаг болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Мөн арга хэмжээний хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, стресс менежментийн сургалтыг зохион байгуулж, тусгай хэрэгцээт хүүхдийг дэмжих асуудлыг гэр бүл, сургалтын орчинд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хөндлөө.
