#Коммент3 мин унших

Б.Жавхлан: Энэ жил 3-4 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулна

Б.Жавхлан: Энэ жил 3-4 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулна
2019 оны I улиралд татварын багц хууль өөрчлөгдөхөд үйл ажиллагаа бүрэн зогсоосон ААН 1.3 мянга байсан бол одоо ААН 6.1 мянга болж 4.7 дахин өссөн. 

1990 онд татварын шинэ тогтолцоонд орсноос хойш 4 дэх удаагийн татварын багц шинэчлэлийг эхлүүлээд байна. Иргэд, аж ахуй нэгжүүдэд ирж буй татварын дарамтыг бууруулах зорилгоор ААНОАТ, НӨАТ, ХАОАТ гээд гурван гол татвараас эхлэн шинэчлэлийн ажлууд хийгдэж буй.

НӨАТ

20,50,100 хувь: 500 мянга төгрөг хүртэлх худалдан авалт 100%, 500–800 мянган төгрөгөнд нь 50%, 800 мянгаас дээш худалдан авалтад 20%-ийн НӨАТ-ыг буцаан олгоно.

Үйл ажиллагааны борлуулалтын орлого нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд ₮400 сая ба түүнээс дээш бол НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

Баримт байхгүй ч ок: Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн бол НӨАТ шингэсэнд тооцож, хасалт хийх эрхтэй болно.

ХХОАТ

100 хувь: Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлоготой хөдөлмөр эрхлэгчид орлогын албан татвараас 100% чөлөөлөгдөнө.

15 сая төгрөг: Орон нутагт шилжиж, ногоон, эрчим хүч хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт олгоно.

Хугацаа сунгана: Суутган төлөгчийн улирлын тайланг дараа улирлын сүүлийн өдөр, жилийн эцсийн тайланг дарааны 2 сарын сүүлийн өдөр хүргүүлэхээр сунгана.

ААНОАТ

10 тэрбум төгрөг: ААН 6-10 тэрбум төгрөгийн ашигтай бол 15% татвар төлөх ба 10 тэрбумаас дээш бол 25% татвар төлнө.

2.5 тэрбум төгрөг: ЖДҮ 1%-ийн татвар төлөх орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгож, энэ хөнгөлөлт 3 жил үргэлжилнэ.

Гадаад татвар: Гадаадаас Монголд оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ-ыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: 

Энэ жилийн төсвийн тоогоор харвал 3-4 их наядын татварын ачааллыг бууруулахаар болсон. Эдгээр шинэчлэлүүдийг нэг төсөв дээр шууд хийх боломжгүй учир 2-3 жилийн дотор хийх юм.

Б.Жавхлан: Энэ жил 3-4 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулна

Сангийн яамны ирэх 5 жилд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээ: 

  • Үндэсний баялгийн баялгийн сангийн хуримтлалыг 2030 онд 21.6 их наяд төгрөгт, хөгжлийн сангийн хуримтлалыг 200 тэрбум төгрөгт тус тус хүргэж үндэсний баялгийн сангийн иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлнэ.

  • 2030 онд Засгийн газрын нийт өрийн ДНБ-д эзлэх хувийг 45 хувь, төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 22 хувь, төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувийг 26 хувь хүртэл тус тус бууруулна

  • Татварын ачааллыг бууруулах,  татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах,

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2030 онд 6.6 тэрбум ам долларт хүргэж 1.5 дахин өсгөх, чөлөөт бүс дэх аж ахуйн нэгжийн тоог 2030 онд 250-д хүргэж 5 дахин нэмэгдүүлэх,

  • Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог 2030 онд 28-д хүргэхээр тус тус тусгав хэмээн

"Шинэ итгэл-Эрс шинэтгэл" буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцлов.

Эх сурвалж:

Vip76.mn

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008