Байр суурь1 мин унших
Т.Доржханд: ХҮН нам муулуулж, сайлуулсан ч үр дүн гаргахын төлөө зүтгэж явна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Т. Доржханд:
Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх 4 жил маш их сайн гар нийлж ажилласан. Тэрээр Хүн намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болчихсон байна. Тэгмээргүй байна. Бид 2 огт тийм зүйл яриагүй. Хүн нам үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэхээр манлайлж байсны хувьд ачаагаа үүрье. Монгол Улс 2 талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий эргэдэг байдлыг зогсооё гэлэг итгэл үнэмшилтэйгээр ЗГ-т ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл манай нам улс төрийн ямар ч мэдэгдэл хийгээгүй. Аль нэгэн нам нь муу сайн гээгүй. Харин энэ намууд төлөвшөөд, бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасай гэдэг тал дээр хатуу байдаг. Тиймээс бид нар ачаагаа үүрээд явна. АН хэрвээ Хүн намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид муулуулсан ч сайлуулсан ч үр дүн гаргахын төлөө зүтгэж явна.

Эх сурвалж:
Vip76.mn
