Байр суурь3 мин унших
Х.Тэмүүжин: ҮХЦ-ийг Үндсэн хуулийн шүүх болгож иргэний үндсэн эрхийн маргааныг шийддэг энэ чиглэл рүү зоригтой алхам хийх шаардлага бий!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь3 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Бид УИХ дээр Үндсэн хуулийнхаа журмыг нэлээн сайн сахиж, баримталж байхгүй бол болохгүй нь гэдгийг хэлэх гэж байгаа юм. УИХ-ын гишүүд ЗГ-аас Ерөнхий сайдаас асуулт асууж тайлбар авч УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцан тайлагнаж, сайдууд Ерөнхий сайдынхаа өмнө ажлаа хариуцан тайлагнаж байгаа. УИХ-ын гишүүн өөрөө зөвшөөрөхгүй бол сайдуудын үгийг заавал сонсох албагүй. Ийм зарчим Үндсэн хуулийн дэг журмаар байгаа. Гэтэл яам, тамгын газрууд прокурор түвшний түшмэлүүдийг авчраад УИХ дээр мэдээлэл өгөх, буцаад хариуцлага тооцох юм уу, УИХ-ын хяналт ажиллахад төвөгтэй. Тийм учраас энэ агуулгаараа Ерөнхий сайд УИХ-д ажлаа хариуцсан тайлбараа хийгээд шаардлагатай гэж үзэж байгаа бол, сайдуудын үгийг тэгэхдээ асуулт асууж байгаа гишүүнээс нь асууж байж сайдыг сонсоно, сонсохгүй гэдэг хэлбэрээр явж байхгүй бол үндсэндээ энэ парламентын хэлэлцүүлэг өөрөө их сонин дүр зураг руу улам бүр ороод байна. Үндсэн хууль дээр маш тодорхой байгаа. УИХ-ын гишүүд чуулганд үг хэлдэг бусад нь мэдээлэл өгдөг, Ерөнхийлөгч хүртэл мэдээлэл өгдөг, үг хэлдэггүй, Үндсэн хуулийн өөрийнх нь текст . Намынхаа дотоод хэрүүл дээр нэлээн их цаг аваад одоо л нэг урагшаа хараад төлөвлөлт хийх, ирээдүй рүү харах нэг уураг, тархиа ажиллуулах боломж хаа, хаанаа гарч байх шиг байна гэж харж байгаа. Ерөнхий сайдаас 4 асуудал асууна.
Нэг дүгээрт энэ баримт бичиг дотор гарчиг болгон хийх арга зам үнэлэх хэмжүүр маш их зөрчилдсөн, хоорондоо уялдахгүй үг үсгүүд зөндөө байна. Гэдэс дотортой холбоотой асуудал цаашдаа хэлэлцэх эсэх дээр ярих байх. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөтэй холбоотой тэр дундаа Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг нэг мөр хэрэгждэг, баталгаатай, иргэд нь эдэлдэг тогтолцоо руу шилжихийн тулд ҮХЦ-ийг Үндсэн хуулийн шүүх болгож иргэний үндсэн эрхийн маргааныг шийддэг болох тэр чиглэл рүү зоригтой алхам хийхгүй бол сүүлийн бараг 26 жил энэ тухай ярьсан боловч УИХ дээр зоригтой шийдэл гаргасангүй. Засгийн газрын манлайлал хэрэгжүүлсэнгүй хойшоо суусаар байгаа. Үүн дээр ирэх 5 жил төлөвлөсөн бодсон юм байна уу, үгүй юу? Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг нь Үндсэн хууль цаасан дээрээ хоосон үлдэж байна л гэсэн үг.
Хоёр, Эдийн засгийн үзүүлэлт эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмждэг тогтолцоо руу орохгүй бол төр өмнүүр нь бизнесийг нь булааж хийдэг зах зээл дээр томоороо данхайгаад, жижиг ААН-үүдээ дээрэмддэг энэ үйл явдал ерөөсөө зогсохгүй нь. Гурав, Засгийн газар УИХ дээр шударга ёс хангагдаагүй процессын алдаа гарсан учраас гээд ЗГ үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр буцааж эрх мэдэл нь сэргэж тогтож байна. Дөрөв, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхтай холбоотойгоор Үндэсний гвардыг бий болгох онцгой байдал хууль сахиулах шүүхийн шийдвэр гүйцэтгэл энэ орон нутгийн хамгаалалт гэх мэтчилэн үүн дээр дэмжлэг үзүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Үүнийг зоригтой хийх хэрэгтэй.
