Үйл явдал2 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ

Айлчлалын үеэр Монгол, Чехийн төрийн өндөр дээд түвшний уулзалтууд зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн хэд хэдэн хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ

Цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсанаар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн шалгах ажиллагааны арга туршлагыг харилцан солилцох боломж бүрдэж, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо улам батжих нөхцөл бүрдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ

Боловсролын салбарт байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Монгол оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломж нэмэгдэж, судлаачид, багш нар богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдэхээс гадна хоёр орны хэл, соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалтыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Хөдөө аж ахуйн салбарт хийсэн хэлэлцээр нь хүнсний аюулгүй байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд манай орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах юм.

Байгаль орчны салбарт хоёр улс дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, түүний экосистемийг судлах ажлыг олон улсын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор өргөжүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Чех улс өмнө нь тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай тул энэ удаа хавтгай тэмээний хамгааллыг илүү үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ

Спортын салбарт байгуулсан санамж бичиг нь хоёр улсын биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих, тамирчид, мэргэжилтнүүдийн солилцоог идэвхжүүлэх, спортын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахимжуулалт, менежментийн туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжтой болж байна.

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009