Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Эдийн засгийг төрөлжүүлэх гол салбарын нэг аялал жуулчлалыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?
УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
Эдийн засгийг төрөлжүүлэх гол салбар бол аялал жуулчлал. Хөгжлийн төлөвлөлт дээр зүүн, баруун төвийн бүсэд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс аялал жуулчлалын дэд бүс чухал . Ирэх жил олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх үү. Ямар улстай олон улсын нислэгээ нэмэхээр төлөвлөж байна.
Аялал жуулчлалын компанийг хэрхэн дэмжих вэ. Төсвийн тодотголоор аялал жуулчлалын компаниудад татаас олгох 8 тэрбум байсан. Үүнийг бууруулсан. Өнөөдөр монгол залуучууд "Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож эх орноо гадаадад сурталчилж байна. Гэтэл БНСУ-аас жуулчид ирэхэд нислэгийн тоо хүртээмжтэй байгаа юу.

Эх сурвалж:
Vip76.mn

