Байр суурь1 мин унших

Л.Энхнасан: Дипломат харилцааг өргөжүүлэх чиглэлээр ямар улсын виз авах нөхцөлийг хөнгөвчлөх гэж байна вэ!

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.11.19/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

Өнөөдөр Монгол улсын 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Үндэсний өрсөлдөх чадварын нэг худалдааны гадаад худалдааны асуудлыг  ярих хэрэгтэй. Тэгэхлээр үндсэн чиглэлийн 9.1.1-д худалдааны тариф гадаад худалдааг хөнгөвчлөх гээд үзүүлэлтийг нь 50,5 гэжээ. Харин хүрэх үзүүлэлт, индекс нь яагаад байхгүй байгаа юм бол? Ази Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг худалдааны интеграцыг идэвхжүүлэх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж   шинээр 3 хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ ямар, ямар хэлэлцээрийг байгуулах вэ. Дипломат харилцааг өргөжүүлэхэд гадаад  улсын виз авах нөхцөлийг хөнгөвчлөх гэж байна. Ямар улсуудын визийг хөнгөлөх гэж байгаа вэ.  Өнгөрсөн 5 жилийн тайланг хэлэлцэхэд Гадаад хэргийн яамтай холбоотой ганцхан заалт байсан байсан, энэ нь хэрэгжээгүй байна. Токио дахь ЭСЯ-ны барилгыг сайжруулна гэсэн ч хэрэгжээгүй байна. Яагаад хэрэгжээгүй вэ.  

Гишүүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010