Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Төсөвт төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэмжтэй холбоотой 50 хувийн эх үүсвэрийг тавьсан, үүнийг 100 хувь олгож чадах уу!

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай энэ тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэдэг саналыг Эдийн засгийн байнгын хороо гаргажээ. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих эсэхээр санал хураана. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэн тохиолдолд хууль санаачлагчид буцаагдана. Хэлэлцэх эсэх дээр нь унаж байгаа учраас нэг жилийн хугацаанд оруулж ирэх үү, үгүй юу. Бусад хууль тогтоомжтой адил Дэгийн хууль үйлчлэх үү, үгүй юу гэдгийг нөгөө талдаа харах ёстой байх. Дэмжээгүй саналыг дэмжээгүй тохиолдолд хэлэлцээд явна буюу энэ асуудал босож ирнэ гэсэн үг. Энэ тохиолдолд яах вэ гэхлээр УИХ-ын чуулганы танхимд гишүүд улаан кнопоо дарах нь .

Манай Хуягаагийн зарчмаар бол улаан, ногоон лаазыг өргөх нь байна.Эсвэл ирцэд орсон хүмүүс гарч кнопдоо хүрэхгүй байх энэ боломж нь байгаа. Ингэснээр чуулганы хуралдаандаа оролцож байгаа гишүүдийн олонх нь Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй учраас хууль цаашлаад хэлэлцээд явагдана гэсэн үг. Цэц биднийг юу гэсэн бэ гэхлээр энэ чинь ардчилсан бусад улс оронд байдаггүй асуудал юм. УИХ-ын гишүүд ирцдээ орчхоод саналаа өгөхгүй байгаа чинь үндсэн хуулийн 27.7 23.1-ийг зөрчсөн шүү гэдэг ийм сонин дүгнэлтийг гаргачихсан байгаа. Тэгэхээр УИХ-ын хуралдааныг даргалагч Ж.Батэрдэнэ дарга үүн дээр харна биз. УИХ-ын дотоод асуудал дэгтэй холбоотой маш буруу. ийм дүгнэлтийг гаргасан гэдгийг хэзээ нэгэн цагт түүх гэрчилж энэ дүгнэлтийг авч үзэх хүмүүс гарах байх. Тэтгэврийг тэтгэврийн санг 8,6%-аар нэмэгдүүлэх төсөв баталчихлаа. Тэтгэврийн тухай хуулийн 27.1 өнгөрсөн жилийн инфляцын дундаж түвшнээр бид нар нэмэгдүүлнэ гээд 27.2 ЗГ хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг аргачлалыг батална гэж бий. Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ? Төсөвт төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэмжтэй холбоотой 50%-ийн эх үүсвэрийг тавьсан. Үүнийг 100 хувь олгож чадах уу.

Эх сурвалж:

Vip76.mn

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010