Үйл явдал1 мин унших
Польшийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дарюш Луковскийтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр Польшийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дарюш Луковскийтэй уулзаж, Иж бүрэн түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхийн тулд иргэд, ялангуяа залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, хоёр улсын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан сурталчлах ажлыг идэвхжүүлэхээр тохиролцов.
Мөн соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж, “Чингис хаан” үзэсгэлэнг Польшид толилуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, кино урлагийг дэмжих асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар байр сууриа хуваалцаж, хоёр улсын гадаад бодлого олон чиглэлээр ижил төстэй байгааг онцлон тэмдэглэлээ.

