Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Хуваалцах цаг” сургалтын үйл ажиллагаанд оролцлоо

"OPEN PARLIAMENT - ЗҮҮН БҮС” оюутны дадлагажих хөтөлбөрийн хүрээнд “Хуваалцах цаг” сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд илтгэгчид оролцон дадлагажигч оюутнуудтай туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Монгол улсын банк санхүүгийн системийн тогтолцооны тухай” сэдвээр,М Банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал Н.Батжаргал "Программ аппликейш хэрхэн бүтдэг" талаар мэдээлэл өгч, ярилцав.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд "Оюутан залуусдаа МОНГОЛ УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН ТОГТОЛЦОО-ны талаар товч ойлголт өгч мэдлэгийн санд нь хувь нэмрээ орууллаа. Программ аппликейшн хэрхэн бүтдэг талаар сонирхолтой мэдээлэл өгсөн Батжаргал захиралдаа баярлалаа. Залуучууд - Бидний ирээдүй" гэв.
