Үйл явдал1 мин унших
Финландын боловсролын арга зүйг МУБИС-д нутагшуулна

Боловсролын сайд Л.ЭнхАмгалан Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ари Коски болон Eduten компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай өнөөдөр /2026.10.14/ уулзлаа.
1920 оноос хойш боловсрол судлалаар дэлхийд тэргүүлж буй Турку их сургуулийн туршлагаас суралцаж, манай улсын гол тулгуур болсон МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, багш бэлтгэдэг туршлагаас Монголын боловсролын системд нутагшуулах, багш нарыг чадавхжуулах нь бидний гол зорилт байх болно.
Мөн боловсрол судлалын чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлнэ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
