Үйл явдал2 мин унших

Засгийн газар юу хийв…

Засгийн газар юу хийв…

Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ 2 дахин унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч,  вальютын нөөц суларч, имфляци эрчимчиж саарсан цаг үед шинэ Засгийн газар бүрэлдэж, эдийн засгийн бодит эрсдэлтэй нүүр тулсан. 

-Засгийн газар байгуулагдсан өдрөө 2025 оны төсвийн хэмнэлтийн тодотгол хийх шийдвэр гаргаж, төсвийн үрэлгэн зардлыг танаж, түүхэндээ анх удаа зардлаа 2,2 их наядаар бууруулав.

-Ингэснээр Вальютын ханш 4000₮- ийг давж, инфляц 15 хувьд хүрэх, төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум $-т хүрэх, төсвийн орлого 3,3 их наядаар тасрах бодит эрсдэлээс сэргийлж чадсан.

Ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлэхээс урьтаж төр бүсээ чангалсны үр дүнд: 

▪️ Үнийн өсөлт саарч

▪️ Инфляц тогтворжиж

▪️ Эдийн засгийн өсөлт 5.6 болж, хоёр дахин нэмэгдлээ.

▪️ Засгийн газар баялгийн хулгайтай тэмцэх онцгой дэглэм тогтоож, ердөө 3 сар гарны хугацаанд олборлолт, тээвэрлэлт, борлуулалт 1.6 дахин өсөж экспорт бодитоор нэмэгдлээ.

▪️ Жил бүр гадагшилж байсан 35 сая $-ын урсгалыг зогсоосноор гадаад өрийн дарамтыг эрс багасгаж чадлаа.

▪️ Төрийн данхар бүтцийг цомхотгож, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж эхэллээ.

▪️ “Оюу толгой” ордоос Монголын ард түмэнд ирэх өгөөжийг бодитой нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар “Рио Тинто”-д хатуу шаардлага тавьснаар зээлийн хүү, менежмэнтийн төлбөрийг эрс бууруулах протокол байгуулж чадлаа.

▪️ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлж Төгрөг нуур, Төмөртэйн орд газруудыг улсынхаа мэдэлд авлаа.

▪️ Багш эмч нарынхаа цалинг түүхэн дээд хэмжээнд өсгөхөөр 2026 оны улсын төсвийг батлууллаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 4 сар гарангийн хугацаанд  эрсдэлийг даван туулж эдийн засгаа сэргээж чадлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын илтгэлээс… 

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008