Онцлох мэдээ1 мин унших
Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалтад тайлбар орж байгаа

Энэ заалтад "хуулийн этгээд" гэдэг нэр томъёо байгаа. Сүүлийн үед энэ нэр томъёог дагаж "Төрийн байгууллагууд бид хуулийн этгээд учраас нэр төрөө хамгаалуулна" гэдэг байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдийг нэр төрд халдлаа, худал мэдээлэл тараалаа гэх зэргээр гомдол гаргаж байна. Хуулийн өөрчлөлтийн тайлбарт "хуулийн этгээд" гэдэг нэр томъёонд "төрийн байгуулга хамаарахгүй" гэж бичиж байгаа юм.
2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 20-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
