1 мин унших
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг “эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно

ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар хамтарсан уулзалт хийв.
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох, Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

