Үйл явдал2 мин унших

Улсын Бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд үг хэллээ

Улсын Бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд үг хэллээ

Төрийн ордонд зохион байгуулагдсан /2025.11.20/ Улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэндчилгээ дэвшүүллээ. 

Сайд Б.Энхбаяр мэндчилгээндээ, Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 85 жилийн ой, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 16 жил, Улсын бүртгэлийн ажилтны өдрийн мэндийг бүртгэлийн салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд өргөн дэвшүүлье.

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс иргэдээ нас, хүйсээр нь бүртгэж эхэлснээр өрхийн бүртгэлийн байгууллагын суурь тавигдсан түүхтэй.

Улсын бүртгэлийн байгууллага нь өнгөрсөн 85 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх зүйн баталгааг хангах, төрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг үнэн зөв, шуурхай, ил тод хөтлөх чухал үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа  Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2018 онд Улсын Их Хурлаар батлуулсан нь бүртгэлийн байгууллагын эрх зүйн орчин сайжрах, дижитал шилжилтийг эхлүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн явдал болсон гэдгийг онцлох нь зүйтэй.

Өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэж буй Улсын бүртгэлийн байгууллагад бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан, уг байгууллагыг хөгжүүлэн, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн өмнө хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, төр иргэн хоёрыг холбосон гүүр нь болж ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд ТА БҮХЭНД ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.

Улсын Бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд үг хэллээ
Улсын Бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд үг хэллээ

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2021

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009