Үйл явдал1 мин унших
Батлан хамгаалах салбарын оёдолчин Б.Амарцэнгэлд амины орон сууц гардууллаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших


Монгол Улсын Засгийн газар аливаа төрийн бодлого, үйл ажиллагааны төвд “ХҮН” байх үзэл баримтлалыг дэвшүүлэн ажиллаж байна. Батлан хамгаалах салбар ч ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, амьдралын чанарыг үе шаттайгаар сайжруулахад онцгойлон анхаарч буй билээ. Өнөөдөр “Бөртэ” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ТӨААТҮГ)-ын оёдолчин Б.Амарцэнгэлд дөрвөн улирлын бүрэн тохижилттой, цахилгаан халаалттай, амины орон сууцыг гардуулан өгсөн нь ХҮН төвтэй бодлогын нэг илрэл боллоо.
Б.Амарцэнгэл нь 2013 оноос хойш Бөртэ ТӨААТҮГ-т ажиллаж, эх орныхоо энхийн манаанд зогсдог цэрэг дайчдын хувцас хэрэглэлийг урлахад үнэнч сэтгэлээр хөдөлмөрлөж яваа нэгэн юм.
Тухайн амины орон сууцыг барьж тохижуулахад шаардлагатай эд, материалыг Бөртэ ТӨААТҮГ-ын удирдлага, ажилтан алба хаагчид сайн дурын үндсэн дээр дотоодоосоо хандивласан бол барилгын ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийн хамт олон хийж гүйцэтгэсэн юм.
