СДМЭХ-ноос санаачлан зохион байгуулсан "Бүтээж, Манлайлж, Хөгжүүлнэ" арга хэмжээ 3 өдөр үргэлжилж амжилттай дууслаа. 356 эмэгтэй бизнес эрхлэгч оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, нийт 250 сая төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүллээ.
Арга хэмжээний үеэр:
-ХААН банкнаас 30 эмэгтэй бизнес эрхлэгчид ЖДБизнесийн академид үнэ төлбөргүй суралцах батламж гардуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
-Төрийн банк “Эмэгтэй бизнес” бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ явуулын банк ажиллуулан газар дээр нь зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
-Бичил Глобус Финанс ББСБ, Бэрс Финанс ББСБ-ууд эмэгтэйчүүдэд 5 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй зээлийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэлээ.
-Голомт банк, ХААН банк, Капитрон банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, санхүүгийн боломжуудыг танилцуулж, туршлага хуваалцав.
Мөн урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, бизнесийн туршлага солилцох уулзалтууд зохион байгуулагдаж, оролцогчдод урам зориг, шинэ боломжийг нээсэн онцлог арга хэмжээ боллоо. “Саахалт” брэнд хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдод халуун цай, өрөм, боорцоор үнэ төлбөргүй үйлчилж, арга хэмжээний уур амьсгалыг улам дулаацууллаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайлал, бизнесийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлсэн ТА НАРТАА талархал илэрхийлье.




