#Тойрог2 мин унших
Хойд бүсийн сургуулиудын сургалтын орчинг сайжруулах зорилгоор “Ухаалаг дэлгэц”-ийг хүлээлгэн өглөө

Боловсролд хийсэн хөрөнгө оруулалт хэд дахин арвижиж эх орондоо үлддэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог. Энэ жил Хойд бүсийн хэмжээнд ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшил, сэтгэлзүйн дэмжлэг болон ирээдүйн зорилгоо тодорхойлоход чиглэсэн ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, СУРГАЛТЫН ОРЧИНГ сайжруулсан нийт 4 төсөл арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

1. Сурагчдыг эвлэлдэн нэгдэж, хамтран суралцах, харилцаагаа хөгжүүлэхэд чиглэсэн соёлын аян болох “Дурсамжийн дэвтэр” аяныг өрнүүлж, олон сайхан дурсамж бүтээв.
2. “Өсвөр насны сэтгэлзүйн онцлог ба түүнийг даван туулах арга зам” сэдвээр зохион байгуулсан сургалтаар хүүхдүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжиж, амьдралын чухал чадваруудыг олголоо.
3. Мэргэжил сонголтын чиглүүлэх сургалт
Ирээдүйн замаа зөв тодорхойлоход нь туслах чиглүүлэх сургалтад 2000 гаруй сурагчдыг хамруулж, мэргэжил сонголтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэв.
4. Хойд бүсийн ахлах ангитай төрийн өмчийн бүх сургуульд орчин үеийн “Ухаалаг дэлгэц”-ийг гардуулан өглөө.
Энэхүү дэвшилтэт технологийг Эрдэнэт, Булган, Мөрөн хотоос эхлээд алслагдсан сумдын сургуулиудад тэгш хүргэснээр:
• Сургалтад инновац суурьтай, дэвшилтэт арга зүйг нэвтрүүлж,
• Багш, сурагчдын хамтын оролцоог нэмэгдүүлж,
• Боловсролын тэгш хүртээмжийг бодитоор хангах боломжийг бүрдүүлж буй нэг хэлбэр боллоо. Энэ 7 хоногт Орхон аймгийнхаа сургуулиудад, сурагч дүү нартаа хүлээлгэн өгснөөр энэ төсөл амжилттай өндөрлөлөө.
▪️Төслийг хамтран хэрэгжүүлэгч “Багшийн хөгжлийн гарц” НҮТББ-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдсан нийт сурагч дүү нар, сургуулийн хамт олондоо улам их амжилтыг хүсье!



