Байр суурь1 мин унших

С.Эрдэнэболд: Электрон тамхи эрүүл мэндэд онцгой хор хөнөөл учруулж байгааг дэлхий нийт судалсан байна

УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Тамхи таван нас, архи арван нас гэж хэлдэг. Энэ их учиртай. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хууль улс оронд эерэг соёлыг бий болгосон. Цаашдаа соёл дараагийн түвшинд ахиц гаргаж хөгжөөд явдаг. Өргөн хүрээтэй энэ асуудлыг шийдэхэд иргэдийн дунд өөр өөр ойлголт бий.  Мэргэжлийн эмчийн электрон тамхи уушгинд хэрхэн нөлөө үзүүлж буй бодит судалгааг харахаар бусад улс оронд хийж буй зохицуулалтыг манай улс хийхээс өөр зам байхгүй. Ялангуяа электрон барааны халхавч дор татваргүй орж ирж буй шингэн тамхи буюу /vabe/ дээр яаралтай зохицуулалт хийх ёстой. Цаашлаад хамрах хүрээ, өвчлөлийн асуудал их бий.

 Цар тахлын үеэс эхлээд vabe-тэй холбоотой судалгааг дэлхий нийтэд  их хэмжээгээр хийж эхэлсэн. Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй нэг асуудлыг тодруулж асууя. Дүнсэн тамхи буюу утаат тамхины татвар үе шаттайгаар 800 төгрөгийн тавар 8-10 мянга болох юм байна гэж. Үүний үр дагавраар чанар муутай тамхи орж ирэх боломж нээгдэх вий. Татварын бодлогыг огцом нэмэгдсэнээр ямар сөрөг нөлөө гарах вэ, судалгаа хийсэн үү. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009