Байр суурь1 мин унших
О.Номинчимэг: Электрон тамхины 75 хувийг хятадын 10 компаниас импортолдог

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн тамхины зах зээлийн багтаамж нь хэдэн төгрөгтэй тэнцэх вэ гэдэг асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.
2024 онд 90-ээд сая долларын бүтээгдэхүүн манай улсад орж ирсэн. 3,5 тэрбум ширхэг янжуур, 8,2 сая ширхэг электрон тамхи. Гааль дээр мэдүүлж байгаа үнийн дүн, зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг харахад 100 хувийн ашгийн марж тавьж явдаг бүтээгдэхүүн.
Нийтдээ 700 тэрбум төгрөгийн зах зээл байна гэж харж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо олон юм шиг боловч зах зээл нь олигопол. Янжуурын хувьд зах зээлийн 90 хувийг Волтам ХХК. "Japan Tobacco" брэндийг оруулж ирдэг.
Нөгөөх нь “Алтангадас” гэдэг компани солонгосын KTNG компанийн тамхинуудыг оруулж ирдэг. Электрон тамхины зах зээлийн 75 хувийг “Электроник Гажет” компани дангаараа эзэмшдэг. Энэ нь хятадын Шенжений 10 компаниас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг.