Засгийн газрын долдугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8-р сард багтаан танилцуулахыг үүрэг болгов.
Улсын хэмжээнд хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчилнэ
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулна.
“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ.