Үйл явдал2 мин унших

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн энэ өдөр  хууль зүйн салбарын шинжлэх ухаан, судалгаа, сургалтын гол төв болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ өнөөдөр (2025.11.26) хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн шагналт, академич С.Нарангэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн болон хууль зүйн салбарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

Хүрээлэнгийн анхны барилга Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт төсөл”-ийн хүрээнд 2004 онд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Засгийн газрын ордны баруун талд баригдсан юм. Энэхүү таван давхар  байранд хүрээлэн 2004-2023 он хүртэл үйл ажиллагаа явуулжээ. 2023 оны 7 дугаар сарын 7-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын 77 дугаар тогтоол гарч, Засгийн газрын 2024 оны 1 дүгээр тогтоолоор барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

Тиймээс  хүрээлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2000 м² газарт шинэ барилгыг  Хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж 2025 оны 10 дугаар сарын 03-нд хүлээлгэн өгсөн юм.

Шинэ барилга нь цутгамал төмөр бетон карказан, гадна хана шилэн хийцтэй, 5 давхар, газар доор нэг давхартай байгууламж юм. 20 машины ил зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат болон хоёр машины зогсоол, ногоон байгууламжтай уг байр нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь шинэ суурьшлын бүсэд хамаарах бөгөөд “Улаанбаатар трам” төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөнгөн галт тэрэгний системийн I шугамын чиглэлд багтсан газар юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа дархалж бүгд найрамдах засаглалаа бэхжүүлсэний 101 жилийн ойн өдөр “Хуульчдын номын өргөө” болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн(мөн Хууль зүйн туслалцааны төв)-гийн шинэ байр ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Номтой хуульчид, судалгаатай хуулиуд төрж гарах үндэс суурь батжих болтугай” гэв.

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016