Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: ҮХЦ-ийн гишүүн улс төрийн өөр томилгооны улмаас хугацаат албаа дуусгахгүйгээр дундаас нь гарах нь буруу жишиг болно

УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Лувсандоржийн Өлзийсайхан доктор нь Монгол Улсын гавьяат хуульч. Хуулийн салбартаа чанагдсан, өндөр нэр хүндтэй тэр тусмаа парламентат ёсны тухай онолын болон практикийн асар өндөр туршлагатай хүн. Дээрээс нь манай эмэгтэй хуульчдын дунд олон жилийн хөдөлмөрөөрөө эмэгтэй хуульчдын нэрийг өндөрт өргөсөн. Тэгэхээр хувь хүнийх нь хувьд хүндэлж, дэмжиж явдаг.

Монгол Улсын Цэцийн гишүүн 6 жилээр Монгол Улсын Цэцийн гишүүн 6 томилогддог. Үүний 3-ны 1 хугацаанд нь явж байгаад өөр албан тушаалд шилжих нь зохисгүй юм гэж үзэж байгаа. Тэр тусмаа Үндсэн хуулийг хамгаалах, Үндсэн хуулийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулиа ингэж дархлаажуулах ажил албыг хашиж байгаа хүн тодорхой шалтгаануудын улмаас ажил үүргээ солино гэдэг сайн жишиг биш ээ гэдгийг протоколд тэмдэглэж хэлмээр байгаа юм. 

С.Эрдэнэболд: ҮХЦ-ийн гишүүн улс төрийн өөр томилгооны улмаас хугацаат албаа дуусгахгүйгээр дундаас нь гарах нь буруу жишиг болно

2 жилийн өмнө УИХ-ын мандатаар сонгогддог 3 гишүүний нэг болж сонгогдсон. Сая байнгын хорооны хурал дээр Их хурлын дарга хэлж байна л даа. Л.Өлзийсайхан дарга байж байж парламент Үндсэн хууль зөрчдөггүй хууль гаргана гэсэн логиктой үг хэлж байна. Энэ бол зөв логик биш.

Энэ хүнийг шударга, Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг хүндэлж байгаа ч нөгөө талдаа нэг хүнээр төлөөлүүлж системийн хувьд, тогтолцооны хувьд, институцийн хувьд буруу жишгийг тогтоож болохгүй ээ гэсэн байр суурьтай банйа. Нэр дэвшигч мэдээж олонхоороо дэмжигдээд ажлаа хийгээд явах байх.

Цаашдаа ҮХЦ гэдэг энэ том хэргэм, хариуцлага, үүргээс ямар нэгэн улс төрийн ба улс төрийн бус шалтгаанаар хугацаат албаа дуусгахгүйгээр дундаас нь гарах нь Үндсэн хуульд сайн зүйл авчрахгүй ээ гэдгийг онцлон хэлье ээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009