Үйл явдал1 мин унших

Туркийн анагаах ухааны 11 дүгээр конгресст оролцлоо

Туркийн анагаах ухааны 11 дүгээр конгресст оролцлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус улсад 2025 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, энэ үеэр Туркийн анагаах ухааны 11 дүгээр конгресст оролцов.

Тэрбээр Конгрессын нээлтэд үг хэлэхдээ Монгол, Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэснийг дурдан, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх бат суурь болж буйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Сайд Ж.Чинбүрэн “Монгол Улс Турк Улстай байгуулсан стратегийн түншлэлээ эрүүл мэндийн салбарт гүнзгийрүүлэн, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тогтвортой, тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.

Туркийн анагаах ухааны 11 дүгээр конгресст оролцлоо

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2012
  2. 2009