Үйл явдал1 мин унших
Олон улсын "IVRA-9" эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавилаа

Өнгөрөгч Бямба гарагт /2026.05.09/ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Сөүл хотноо элэг, цөсний зам, нойр булчирхайн хавдрын эмчилгээний чиглэлээр олон улсын IVRA-9 эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсынх туршлага, ололтыг танилцуулан илтгэл тавилаа.
Тэрбээр "Илтгэлийн дараа олон асуулт өрнөж, Монголын туршлагыг ихээхэн сонирхон хэлэлцэж байгааг ажиглаваас сонирхолтой байсан бололтой.
Миний 29 жилийн эмчийн ажлын хамгийн том утга учир бол Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний эмчилгээ авч чаддаг байх явдал юм.
Тэр зорилгын төлөө элэг, цөсний зам, нойр булчирхайн хавдрын дэлхийн анагаах ухааны ололт болсон эмчилгээ бүрийг эх орондоо нутагшуулахын төлөө хамт олонтойгоо зүтгэж ирсэн.

Жижиг хавдрыг дулааны аргаар түлэхээс эхлээд элэг шилжүүлэн суулгах, цаашлаад дуран болон робот тусламжтай эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол эмч нар өнөөдөр нутагтаа хийж байна.
Үүнтэй зэрэгцэн хүн амын дунд өргөн тархсан элэгний В, С вирусийн халдварыг бууруулах “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хамтран эхлүүлсэн нь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй ажлуудын нэг байлаа" гэв.
Энэ ажлын үр дүнд:
• В вирусийн тархалт 16%-аас 5.5% хүртэл
• С вирусийн халдвар 11%-аас 3.7% хүртэл буурсан.
Энэ тоо бол зүгээр нэг статистик биш. Ирээдүйд олон мянган монгол хүнийг элэгний хатуурал, элэгний хавдраас хамгаалж буй бодит өөрчлөлт боллоо.
