Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Дунд хугацааны төлөвлөгөө гаргаад түүндээ нийцсэн жилийн төсөвлөлтөө хийгээд явбал илүү зохино!
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Залуу гишүүд өдөр шөнөгүй л ажиллаж байх шиг байсан. Тэгээд манай шинэ залуучууд өөрсдийнхөө хүсэлтээр би энэ ажлын хэсэгт орж ажиллая, энэ хөгжлийн төлөвлөгөөг зөв болгоё, зөв хэмждэг байя төсөв биш хөгжлийн үнэхээрийн жинхэнэ төлөвлөгөө байхад нь анхааръя гээд ажиллаад 135 зарчмын зөрөөтэй санал гаргаад ажиллахад, ажлын хэсгийн 8 санал нь дэмжигдээд бусад нь уначихсан. Гишүүдийн 7 гишүүн бас санал гаргасан юм байна. Мэргэжлийн байнгын хороон дээр дэмжигдээгүй ч саналууд байна. Үүнийг нь Эдийн засгийн байнгын хороо дэмжээд 15 дэмжсэн саналтай бусад саналууд нь бүгдээрээ унасан. Ийм асуудлыг оруулж ирж байгаа нь энэ.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэрхэн яаж, асуудалд хандаж байна вэ гэдэгт маш том асуултын тэмдэг тавихуйц ажил болчихлоо. Бидэнд ямар гарц байна вэ гэхлээр байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байж, ажлын хэсгийн оруулж ирсэн саналуудыг босгож ирэх буюу Н.Учрал дарга уншиж, ирцдээ орсон хүмүүс гарч болж байна, эсвэл ухамсарт үйлдлээр улаан кнопоо дарж болж байна. Ямар ч байсан энэ залуучуудын ажилласан ажлыг нэг ажил хэрэг болгохгүй л бол болохгүй нь. Энэ төлөвлөгөөг төсөвтөө андуурч байна гэж Г.Тэмүүлэн ажлын хэсгийн дарга сая хэллээ. Үнэн, нэг жилийн төлөвлөгөөг хүртэл төсөв мэт аашилдаг. Үндсэндээ нэг жилийн төлөвлөгөөг хүртэл баталдгаа больё гэдэг ийм саналыг хэлээд байгаа юм.
Дунд хугацааны төлөвлөгөө гаргаад түүндээ нийцсэн жилийн төсөвлөлтөө хийгээд явбал илүү зохино. Ингэхгүй бол нэг жилийн төлөвлөгөө гэж 2026 оны төлөвлөгөөндөө огт нийцээгүй улсын төсвийг бид баталсан. Хэмнэлтийн тухай хуулийг огт мөрдөөгүй зөрчсөн төсөв баталсан.Хуулийг анхан шатдаа аймаг, сум орон нутагтаа их л хатуу шаардаад байдаг. Гэтэл гишүүд болоод ЗГ өөрсдөө энэ хэмнэлтийн хуулиа огт мөрддөггүй ийм учраас энэ хэмнэлтийн тухай хуулиа эргэн харж бүүр болохгүй бол цуцлаад, зөв голдиролд нь оруулаач гэдэг асуудлыг хүсмээр байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


