#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдтэй уулзалт хийлээ

Одоохон...
#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Тэрбээр, "Өмнөговь аймгийн олон арван малчин айлууд Дундговь аймгийн нутагт оторлож, мал сүргээ бүрэн мэнд авч үлдэж байсан хүнд цаг үеүдийг хамтдаа туулсан. Тиймээс Дундговь аймгийн ард түмэнд үргэлж талархаж явдгаа хэлдэг юм.
Өнөөдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдтэй уулзалт хийлээ. Амралтын өдрөөр цаг заваа гаргаж, УИХ-д Говийн бүсээс сонгогдсон гишүүд бидний яриаг сонсон, санал шүүмжлэлээ хүргэсэн Сайнцагаан сумынхандаа баярлалаа. Орон нутагт төр засгийн зөв шийдэл хүлээсэн асуудлууд олон. Уулзаж ярилцаж амьдралд нийцсэн, хөрсөн дээр буусан бодит өөрчлөлтүүд, хийж хэрэгжүүлэх ажлууд их байна" гэв.
