#Тойрог2 мин унших
Боловсролд чин сэтгэлээ зориулна гэж ийм гоё

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрднэтөгс захиралтай Говийн ирээдүй 2-р сургуулиар ороод гарлаа. Найзтайгаа сайхан яриа өрнүүлж хэдэн үг солилоо. Шинэ сайхан эрдмийн өргөөтэй болсон байна. Эрдэнэтөгс захирал найз маань мэдлэг боловсрол өндөр, чин сэтгэлээ зориулж ажилладаг, сэтгэлгээ сайтай жинхэнэ энэ цаг үед байх ёстой шилдэг манлайлагч, шилдэг удирдлага хүн гэдэг нь сургуулийнх нь гадаа очоод зогсоход л мэдэгдэж байна. / Сургуулийн хашааны гадна дотно, сургууль дотор гээд нэг ширхэг хог олж харсангүй/
Ажлыг тултал хийж чаддаг, маш зөв оновчтой зохион байгуулалт хийж хамт олноо удирддаг ийм л хүн сургуулийн захирал хийх ёстой юм байгаа ш дээ уг нь! Сургууль нь яасан гоё цэвэрхэн юм бэ? Ямар гоё зөв зохион байгуулалттай юм бэ? Хүүхдийн хоол нь ямар гоё амттай чанартай юм бэ? Хүүхдүүдийнхээ хувцас сольдог локерынх нь наана охидууд доороосоо даарч болохгүй гээд хивс дэвссэн байх юм.


Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг сонсоод Дундговь аймгийн 2-р сургуулийн багш сурагчид, ажилчид ийм чадварлаг захиралтай ямар азтай юм бэ? гэж бахархаж, бас битүүхэн атаархаж суулаа. Сургуультай нь танилцаад явж байхад бүх хүүхэд нь сайн байна уу? та гээд мэндлэх юм. Багш ажилчид нь сайн байна уу? гээд хөндлөнгийн хүн надтай мэндлэх юм. Ингэж багш ажилчид, хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй шилдэг менежер, шилдэг менежмент хийж чаддаг хүн л сургуулийн захирал байх ёстой. Сургуулийг ингэж л удирдах хэрэгтэй.


Эрдэнэтөгс найздаа болон хамт олонд нь ажлын амжилт хүсье. Жич: Сүүлийн үед сургуулийн захирал шиг сургуулийн захирал ховор болж дээ!!! Өөрөөр сэтгэж, хүүхдийн хөгжил, хамт олны хөгжил, сургуулийнхаа хөгжлийг харж чадахаа болсон зарим захирлуудад салхи оруулах хэрэгтэй!!!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
