#Тойрог1 мин унших
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдтэй уулзлаа

Говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд Дэлгэрцогт сумын иргэдтэй уулзалт хийж УИХ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж сумын иргэдийн саналыг сонсон сонирхсон асуултад хариулт тодруулга өглөө.
Тус суманд нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтын ажил бол 240 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрыг барих, сумын төвийн тохижилт, хатуу хучиллтай замын төсөл бөгөөд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүдээс дэмжлэг үзүүлэхийг хүсч сумын удирдлагууд албан хүсэлтээ гардуулан өглөө.


Уулзалтад оролцсон иргэдээс
- Сургуулийн дотуур байрны нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
- Төрийн албыг цомхон чадвартай болгох, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах,
- Хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих,
- Бэлчээрийн хуулийг яаралтай батлах- Энэ хууль батлагдахгүй байгаагаас тодорхойгүй байдал үүсч малчид талцах, зөрчилдөх байдал үүсч байна гэх зэрэг саналууд гаргалаа.
Дэлгэрцогт сумын иргэд говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутагт, говийн иргэдэд тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллаж байгаад талархалаа илэрхийлэн “Монгол орны хөрсөнд ургахаар олон хууль санаачлан батлуулаарай” гэсэн ерөөл тавьлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
