Үйл явдал1 мин унших
Олон улсын ‘’EDGE’’ стандартыг нэвтрүүлсэн 110 айлын орон сууц ашиглалтад орлоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй ногоон орон сууцны төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууц нь нарны цахилгаан үүсгүүр, ногоон байгууламж, хүлэмжтэй бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, саарал усыг дахин ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой.

Агаарын бохирдол, утааг багасгах хамгийн зөв шийдэл гэр хорооллыг орон сууцжуулах юм. Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд дэд төвүүдийг түшиглэж 5000 айлыг ногоон орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн эхний шатанд Баянхошуунд 462 айл, Шархадад 338 айлын ногоон орон сууц барих юм. Эхний ээлжийн орон сууцанд эмч, багш нарыг оруулахаар төлөвлөсөн байна.
