Үйл явдал1 мин унших
Б.Мөнхсоёл: "Талархлын баяр"-ыг улс болгон тэмдэглээсэй гэж боддог

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн цахим хуудсаар дамжуулан /2025.11.28/ ойр дотны хүмүүстээ талархлаа илэрхийллээ.
АНУ-д “Талархлын баяр” тэмдэглэдэг. Үүнийг улс болгонд байвал зохилтой эерэг нөлөөтэй баяр гэж боддог. Учир нь хүн бүр дотроо хэн нэгэнд талархдаг, талархлаа илэрхийлэхсэн гэсэн хүсэлтэй явдаг. Миний хувьд өөрийнхөө ээжид маш их баярладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ээжийгээ алдсан. Хүнд байгаагаа төдийлөн илэрхийлэхгүй ч гэлээ санагалздаг, үгүйлдэг гэдгийг зарим найз нөхөд, зарим дагагчид маань анзаардаг байх. Ээжээсээ гадна их сургуульд оюутан байх үеэс минь анзаарч, намайг үргэлж хайрлаж дэмжсэн, өдгөө бурхны оронд байгаа Урнаа багшдаа талархдагаа илэрхийлмээр байдаг. Мөн Нээлттэй нийгэм форумд хамтран ажиллах санал тавьж, миний ажил, амьдралын карьерт өндөр хувь нэмэр оруулсан, сайн сайхнаар нөлөөлсөн Стивен даргадаа талархдаг. Бурхны оронд очсон хайртай өвөө гээд ойр дотныхоо хүмүүсийг маш их үгүйлж байгаа. Тэдэндээ талархмаар байдаг шүү.




